Л.Оюун-Эрдэнэ: Бид Төрийн ордонд өлсгөлөн зарлана
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээн жагсаал Сүхбаатарын талбайд ид үргэлжилж байна. Одоогоор 20 гаруй мянган хүн өвлийн их хүйтнийг үл ажран цуглараад байна гэж зохион байгуулагчид мэдээлэв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Бид УИХ-ын даргатай уулзахыг хүссэн боловч хүрэн дааман хаалгаа нээж өгсөнгүй. Тэр хүн биднийг ийм олуулаа цуглана гэж бодоогүй байх. Хэрвээ УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй бол бид он гараад илүү хурц тэмцлийг эхлүүлнэ. УИХ-ын гишүүд бид Төрийн оронд, ард түмэн төв талбайдаа өлсгөлөн зарлана” гэлээ.
Д.Дорж
Оюунаа
20.000 гаруй гэж шааж ба юм. 2 -3000 орчим голдуу сонирхсон хүмүүс байна. Зураг дээрээс тоолж болж л байна.
иргэн
Оюун-Эрдэнээ чи дулаан газар биш гадаа талбай дээр өлсгөлөнгөө зарлаарай,чи дулаан,бусад нь даарах хэрэгүү больж үзээ дүү минь