М.Энхболд, У.Хүрэлсүх нарын “цусгүй дайны” ялагч нь хэн бэ?

М.Энхболд, У.Хүрэлсүх нарын “цусгүй дайны” ялагч нь хэн бэ?

М.Энхболд, У.Хүрэлсүх нарын “цусгүй дайны” ялагч нь хэн бэ?

МАН-ын дотоод тэмцэл хурцдаж байна. Үүнд жирийн гишүүд дэмжигчид нь буруугүй. Лидерүүдийн, бүлэглэл хоорондын эрх ашгийн зөрчлөөс ийм нөхцөл байдал үүсээд байна. Товчхондоо М.Энхболд, У.Хүрэлсүх нарын дайсагналцал хурцадмал байдалд хүргэсэн нь тодорхой боллоо. Хэнийх нь зөв, хэнийх нь бурууг одоогоор тогтоож, дүгнэхэд эрт байна. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, хотын дарга С.Батболд нарыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг авч хэлэлцээд Д.Хаянхярваа, С.Батболд хоёрыг огцруулахаар болж, УИХ-ын даргын асуудлыг намын бүлгээр хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Д.Хаянхярваа гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг сөргүүлэн тавьж гарын үсэг цуглуулж эхэлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 36 гишүүн гарын үсгээ зурсан юм байх.

У.Хүрэлсүхийн талынхан УИХ-ын даргыг огцруулна гэхээр нөгөө фракцийнхан нь Засгийн газрыг унагахаар хөдөлж байх жишээтэй. Хэрвээ Засгийн газрыг огцруулбал У.Хүрэлсүх тэргүүтэн зүгээр ч нэг буугаад өгөхгүй нь мэдээж. УИХ-ыг тараана л гэж үзнэ. МАН-ын талцал хуваагдал юунд хүргэж, М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын дунд үүссэн цусгүй дайны ялагчаар хэн нь тодрох нь одоогоор бүрхэг байна. Лав л МАН хоёр хуваагдах нь эхний асуудал.

Д.Лхагвадорж

comments
  • Zasgiin gazar sain ajillaj shudarga emiig togtoohoor zutgej baigaa. Harin ih hurliin darga namiin bulgiin darga gej met luivarchinguud suudliin tuluu uhen hatan temtsej baina. Ted gemee medeed horgodoh bairand uildeh gej ulairch baina. Ard tumen Hurelsuhiih demjine

  • leave a comment

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account