Н.Багабанди: Эрх мэдлийг арилжаад эхэлбэл хүмүүс яснаасаа дургүйцдэг

Н.Багабанди: Эрх мэдлийг арилжаад эхэлбэл  хүмүүс яснаасаа дургүйцдэг

Н.Багабанди: Эрх мэдлийг арилжаад эхэлбэл хүмүүс яснаасаа дургүйцдэг

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2007 онд “Үнэн” сонинд (2007. 10.10. №196) улстөрийн нөхцөл байдал, МАН-ын шинэчлэл, улстөрийн том хүчний хувьд цаашид анхаарах асуудлын талаар томоохон өгүүлэл нийтлүүлж байжээ. Тухайн үед төр нийгмийн зүтгэлтэн, МАН-ын гишүүнийхээ хувьд нэлээд жинтэйхэн дуугарсан хэрэг л дээ.

Экс Ерөнхийлөгч тэрхүү нийтлэлдээ “Эрх мэдлийг арилжаад эхэлбэл боловсон хүчний бодлого гэх бидний уламжлалт ойлголт ус руу хаясан чулуу шиг алга болно. Үүнд хүмүүс яснаасаа дүргүйцэж, шударга бусын адгийн ёр шүглэжээ гэж дүгнэдэг юм билээ. Нэг хэсэг нь удирдлагын шатаар чадлаараа дээш ахиж байхад нэг сайхан өглөө өөрийнх нь чигчий хурууны чилээ гаргахгүй толгойтой нөхрийг “том ах” нь өргөж авчираад дээр нь залчихаар шударга зөв яваа хэсгийнx нь ой гутаж, дургүй нь хүрч, утга учиргүй дэвшүүлэн тавьсан намыг нь элэг бүлгээрээ үзэн ядаж эхэлнэ. Даргын багийн гишүүн болж суга дэвшсэн нөхөр ажил хийхээсээ түрүүн ач хариулах, өрөө төлөх, өөрийгөө бөөцийлөх замд шуудран орохоор нь арай зөв хэсгийнх нь огиудас цутгаж, байж суухын аргагүй болно…’  хэмээн онцолж байжээ.

                                Д.Дорж

leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account